Дата төвийн зохион байгуулалт

Үйлчилгээний тухай

Дата төв, серверийн өрөө нь тухайн байгууллагын амин чухал хэсэг юм. Үйлчилгээний тасралтгүй найдвартай байдлыг хангахын тулд дата төвийг аливаа эрсдэлээс хамгаалан олон улсын стандартанд нийцүүлэн зохион байгуулж зохих тоног төхөөрөмжүүдээр тоноглох шаардлагатай байдаг.

Дата төв нь өөрөө онцгой объект учраас дараах системүүдийг нэвтрүүлсэн байдаг. 

 -    Цахилгаан техникийн шал, кабель шугамын зам тэдгээрийн зохион байгуулалт

 -    Эрчим хүч, үл тасалдах тэжээлийн систем

 -    Хөргөлт, агааржуулалтын систем

 -    Серверийн өрөөний хяналтын систем

 -    Нэвтрэх хяналтын систем

 -    Хяналт, удирдлагын дэлгэц

 -    Хяналтын камер 

Зөв зохион байгуулсан дата төв, серверийн өрөө нь дараах давуу талтай.

  • Гэнэтийн хүчдэлийн тасалдлаас үүсэх төхөөрөмжийн эвдрэл, өгөгдөл алдагдлаас урьдчилан сэргийлэх ба тасралтгүй ажиллана.
  • Серверийн өрөөг хангалттай хүйтэн агаартай байлгаснаар төхөөрөмжүүд хооронд халалт үүсэхгүй, агаарын урсгал сайжирна.
  • Нэвтрэх хяналтын удирдлагын систем нь хэн, хэзээ, хаана, хэрхэн нэвтрэх зөвшөөрөл авч орсон эсвэл гарсныг тодорхойлж, мэдээллийн системд бүртгэж байдаг. Үүнийгээ ашиглан цаг, минут, сар, жилээр тайлан гаргах боломжтой.
  • Удирдлага зохицуулалтын төвийн хяналт удирдлагын гол хэсэг 24/7 ажиллах чадал бүхий бүлэг дэлгэцээс бүрдэх видео хана байрлуулж хэсэгчлэн болон нэгтгэн харж хянах боломжтой
  • Хэт халалт үүссэнээс болж төхөөрөмж шатах, серверийн өрөөнд ус алдах, сүлжээний тасалдал үүссэнээс болж үйлчилгээ удаан тасалдах гэх мэт өндөр эрсдэл үүсэхээс сэргийлнэ.
  • Стандартад тохирсон хэвийн орчинд ажиллаж буй төхөөрөмжүүдийн насжилт уртасна.
  • Тасалдал, гарсан жижиг асуудал бүрийн мэдээлэл лог болон хадгалагдана. Логоо ашиглан дахин шинэчлэл хийх шаардлагатай хэсгээ мэдэх боломжтой. Жишээ нь: Цахилгааны хүчдэл тогтворгүй байдаг бол тог баригч, тогтворжуулагч тавих, байнга температур өссөн дохио ирдэг бол хөргөлтийн системийн хүчин чадлыг сайжруулах гэх мэт.
  • Серверийн өрөөний найдвартай ажиллагаа сайжирна.
0

Үнийн санал